Дэлхийн сүүний өдөр

2017.06.01

2017.06.01 нд Ирээдүйгээ сүүгээр мялаая өдөрлөг боллоо

Сүүн бүтээгдэхүүн

“Түнхэл Сүү” хоршооны бүтээгдэхүүн, Мандал сум, Сэлэнгэ аймаг

EMIRGE хөтөлбөрийн хоршоо бүлэг Технологийн Дээд сургууль дээр сүү боловсруулах арга барилд суралцаж байна

Монгол сүүний өдөр

“МАKC АГРО” ХХК-н үнээний ферм

Сэлэнгэ аймаг, Мандал сум, Дэвжих бүлэг халгаан дарш бэлдэж байна

Та сүүгээ уусан уу?

Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа дээр Сүүн Далайн Оргил хоршоо

Хүүхэд бүрд өдөр бүр сүү уулгая

“Азийн сүү үйлдвэрлэл” индэрийн удирдах зөвлөл, үндэсний зохицуулагч нарын уулзалт

Өсөн нэмэгдэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг тогтмол хангахын төлөө Азийн орнууд санаачилгатай ажиллаж байна 
“Азийн сүү үйлдвэрлэл” индэрийн удирдах зөвлөл, үндэсний зохицуулагч нарын уулзалт Монгол Улсад анх удаа 2018 оны 6 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд болж байна. 
Уулзалтыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Сүүний нэгдсэн холбоо, Глобал коммунитс ОУБ, Монголын хүнсчдийн холбоо, Тайландын Вант Улсын Сүүний үхрийн аж ахуйг дэмжих байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. 
"Азийн сүү үйлдвэрлэл" мэдээллийн олон талт оролцогч нарын индэр-санаачилгыг сүүний салбарыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор анх 2016 онд гаргасан. Уг санаачилгад Афганистан, Бангладеш, Бутан, Хятад, Энэтхэг, Индонез, Монгол, Мьянмар, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 13 орон нэгдсэн. Энэ удаагийн уулзалтаар гишүүн орнуудад сүүний салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, ойрын, дунд болон урт хугацааны үйл ажиллагааны зорилт, стратегиа хэлэлцэж байна. 
Ази тивийн хувьд дэлхийн сүүний хэрэгцээний 40 хувийг үйлдвэрлэдэг. Тэр дундаа Энэтхэг улс дангаараа 10 хувийг хангадаг. Жил ирэх тусам сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Тиймээс дэлхийн сүүний хэрэглээг тогтмол, тасралтгүй хангах, 2025 он гэхэд 75 сая литр сүү нийлүүлэх зорилтыг “Азийн сүү үйлдвэрлэл” индэр-санаачилгын гишүүн орнууд зорьж байна гэдгээ НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн төвийн ахлах мэргэжилтэн Винод Ахужа хэллээ. 

Байгууллагуудын холбоосууд

Холбоо барих

Сүүний Салбарыг Хөгжүүлэх Үндэсний Зөвлөл

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-50, Азмон төв

Утас: 976-91915669 976-99113784 976-99857363

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. 

ЛОГО ТАТАХ 

Календар

No event in the calendar
January 2019
Дав Мяг Лха Пүр Баа Бям Ням
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31